НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрээр 1993 онд жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдрийг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон 1994 оноос тэмдэглэсээр ирсэн юм. Энэ өдөр хэвлэлийн эрх чөлөөний ач холбогдлыг олон нийтэд сурталчлан ойлгуулах, улс орнуудын төр, засагт иргэд олон нийтийн үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хүндэтгэх үүргийг сануулах, мөн ажил үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн салбарын ажилтнуудыг дурсан хүндэтгэдэг.
Энэхүү өдрийг тохиолдуулан хэвлэл мэдээллийн байгууллагынхан үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх, иргэдийн мэдэх эрхийн төлөө Сүхбаатарын талбайд тайван жагсаал хийж байна.
Нийт сэтгэгдэл (0)