Хан-Уул дүүргийн цагдаагийн газраас хүний нөөцийн нөхөн хангалтыг бүрдүүлэх зорилгоор ХААИС-ийн “Career day” өдөрлөгт оролцлоо. Энэ үеэр тус сургуулийг энэ хавар төгсөх 225 оюутанд цагдаагийн байгууллагын бодлого, үйл ажиллагааг танилцуулж, дотоодын цэргийн байгууллагад ажиллах урилга хүргүүлсэн байна.
Өдөрлөгийн хүрээнд 19 оюутан цагдаагийн байгууллагад ажиллах хүсэлтээ илэрхийлж, бүртгүүлэв.
Нийт сэтгэгдэл (0)