Дорнод аймгийн Чойбалсан хотын залуучууд зэвтэй ус, хог, нохой муурандаа баригдсан хотоо аврахаар хөдөлгөөн өрнүүлж, авилга албан тушаалын хэрэгт холбогдсон засаг дарга О.Пүрэв-Очирыг огцруулах шаардлагаа Хэрлэн сумын ИТХ-ын дарга Н.Батмөнхөд гаргажээ. Дорнод аймгийн Чойбалсан хот сүүлийн 20 жил хятадын хэдэн гэрэлээс өөр юу ч хийгдээгүй, эрүүл аюулгүй орчинд амьдрах иргэдийн эрх зөрчигдөж байгаад залуучууд бухимдалтай байна.
Нийт сэтгэгдэл (0)