Артерийн даралт 24 цагийн хяналт, зүрхний холтер 70 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө.
ЭМДЕГ-ын даргын 2022 оны "Жагсаалт батлах тухай" А/53-р тушаалаар батлагдсан Багажийн шинжилгээний артерийн даралт 24 цагийн хяналт, зүрхний холтерийн шинжилгээг 48 мянган төгрөг байхаар зохицуулсан бөгөөд үүний 30 хувийг иргэн өөрөө хариуцан төлнө.
Харин ЭМД-ын шимтгэлийг нь төрөөс хариуцан төлдөг иргэдийн өндөр өртөгтэй оношилгооны зардлыг ЭМД-ын сангаас бүрэн хариуцна.
"Өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээний жагсаалт"
https://emd.gov.mn/legals/259
Дээрх тусламж үйлчилгээ үзүүлэх гэрээт ЭМБ-ууд
https://emd.gov.mn/news/315
Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам
Нийт сэтгэгдэл (0)