УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос бэлчээрийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудлын талаар хуулийн хэлэлцүүлэг зохион байгуулжээ. Хэлэлцүүлэгт малчид болон УИХ-ын гишүүн, байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Саранчимэг, ХАА эрхлэгч нар, орон нутгийн газрын албаны даамал зэрэг холбогдох хүмүүсийг оролцуулсан юм байна.
Монгол орон даяар нийт таван бүсэд хэлэцүүлэг тийнхүү өрнөж, саналаа нэгтгэжээ. Бэлчээрийн доройтол, цөлжилт газар авсан, энэ нь малчдын амьжиргаа, хөдөөгийн хөгжилд олон сөрөг асуудлыг бий болгож байна гэж оролцогчид дүгнэсэн байна. Иймд бэлчээрийн харилцааны эрх зүйн зохицуулалтыг цаашид сайжруулах шаардлага бий болсон гэж үзсэн аж.
Бэлчээр ашиглалт, хамгаалалт болон холбогдох хууль, эрх зүйн орчныг сайжруулах зорилгоор бэлчээрийн асуудлыг нэг бүлэг болгож Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар хуулийн төслийг боловсруулж эхэлжээ.
Нийт сэтгэгдэл (0)