Инфляц

Бодлогын хүү

Гэр бүлийн маргааны улмаас гэрээсээ гараад сураггүй болсон эмэгтэйг эсэн мэнд олжээ

Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Шарга багийн “Угалзтын голын цоорхой” гэдэг газар зургаадугаар сарын 3-ны өдрийн 20:00 цагийн орчим иргэн Ц гэр бүлийн маргааны улмаас гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг зургаадугаар сарын 4-ний өдрийн 12:48 цагт Онцгой байдлын байгууллага хүлээн авсан байна. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Цагаан-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 73 дугаар ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, сумын мэргэжлийн ангийнхан, ар гэрийнхэн иргэн Ц /37 настай, эмэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, зургаадугаар сарын 5-ны өдрийн 11:27 цагт тус багийн Улаан толгойн гүүр гэдэг газраас эсэн мэнд олжээ. 

Эх сурвалж: ОБЕГ

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.