Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын орлогч М БНСУ-ын Чэжү аралд саатуулагдсан талаар бид мэдээлсэн. Тодруулбал, БНСУ-ын Чэжү аралд болсон хоёр улсын Соёлын солилцооны арга хэмжээний дараа Монгол Улсаас оролцсон бүжгийн хамтлагийнхантай архи уусан байдаг. Улмаар согтуурсан үедээ 20 гаруй настай монгол орчуулагч эмэгтэйг хүчирхийлэхийг завдаж, тус эмэгтэй зугтаж гарсан гэж БНСУ-ын KBS телевизээр мэдээлсэн юм.
Тэгвэл энэ талаар ГХЯ-ны Хэвлэлийн ажилтнаас тодруулахад "Монгол Улсын иргэн М нь БНСУ-ын Чэжү хотод бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа нь үнэн. Хэрэг дөнгөж шалгагдаж байгаа. Бас хувь хүний нууцтай холбоотой асуудал тул сэжигтэн болон хохирогчийн талаар мэдээлэл өгөх боломжгүй байна" гэлээ.
Нийт сэтгэгдэл (0)