Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо, “Хангарьд сити-2” хотхоны ... тоот байранд бага насны хүүхэд толгойгоо орны төмрийн завсар гацаасан, гаргаж чадахгүй байна гэсэн дуудлага зургаадугаар сарын 6-ны 15:36 цагт онцгой байдлын байгууллагад иржээ.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход хоёр настай, эрэгтэй сунадаг буйдангийн доод талын төмрийн засвар толгойгоо оруулаад гацаасан байсныг “Холматро”-гийн тэлэгч багаж ашиглаж, 10 минут ажиллан аюулгүй болголоо.
Эх сурвалж: ОБЕГ
Нийт сэтгэгдэл (0)