Австрали-Хятадын хориг цуцлагдаж, Австралийн нүүрс Хятадын зах зээлийг эзэлж, Монголын нүүрс багассан хэмээх зарим хэвлэлээр цацагдаж буй мэдээлэл ташаа бөгөөд Сингапурт болсон хурлын үеэр Монголоос экспортлох нүүрсний хэмжээ цаашид өснө хэмээн онцолсон байна.
БНХАУ-ын зах зээлд нүүрсний үнэ тодорхой хувиар буурч байгаа ч, нэг тонн коксжих нүүрс 2019 оноос өндөр түвшинд байна. Хятадад барилгын салбар уналттай буйгаас шалтгаалж гангийн эрэлт багасч, энэ оны 4 сараас хойш 10 удаагийн бууралт үзүүлжээ. Гэвч үнийн цаашдын төлвийн хувьд 8-р сараас үнэ тогтворжиж, улмаар 8-12 сард 10-15 хувь өсөх хандлагатай байгааг xcoal.com мэдээлж байна.
БНХАУ энэ оны эхний 4 сарын байдлаар нийт 31.1 сая.тн коксжих нүүрс импортолсны 49 хувийг Монгол Улс эзэлж байгаа юм.
2021 оноос хойш Монгол, Оросын экспорт Австралиас өндөр байгаа бөгөөд энэ хандлага ирэх саруудад ч үргэлжлэх төлөвтэйг Сингапурт болсон Коксжих нүүрсний олон улсын бага хурлын үеэр дүгнэжээ.
Эх сурвалж: Эрдэнэс Тавантолгой ХК
Нийт сэтгэгдэл (0)