Инфляц

Бодлогын хүү

Мазаалайн амьдрах орчны газар зүйн мэдээллийн системийг байгуулна

Монгол Улс болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын 2018 онд байгуулсан “Говийн мазаалай баавгайг хамгаалах чиглэлээр техникийн туслалцаа үзүүлэх” төслийн гэрээ хэлэлцээрийн хүрээнд БНХАУ-ын Ойн шинжлэх ухааны академийн дэд профессор Xue Yadong тэргүүтэй судлаачдын баг бүрэлдэхүүн Монгол Улсад ажиллаж байна.

Судлаачдын багийг БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газрын дарга Н.Баатарцогт холбогдох мэргэжилтнүүд хүлээн авч уулзаж санал солилцлоо.

Монгол, Хятадын судлаачид хамтран Говийн Их Дархан цаазат газарт мазаалайн амьдрах орчны газар зүйн мэдээллийн системийг байгуулах, амьдрах орчны чанарыг үнэлэх, амьдрах орчны идэш ургамлын популяцийн байдлыг тогтоох судалгаа, биологийн төрөл зүйлийн мониторинг судалгаа хийхэд хамтран ажиллах юм.

Эх сурвалж: БОАЖЯ

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.