Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын өргөтгөл, шинэчлэлт болон нэмэлт хоёр эгнээ авто зам барих төслийг Азийн хөгжлийн банк болон Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр 2019 оноос эхлэн хэрэгжүүлж байна.
Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийж буй одоо байгаа авто замыг өргөтгөн шинэчлэх төслийг таван багц хэсэгт хуваан хэрэгжүүлж байгаа.
Өнөөдрийн байдлаар нийт гурван багцын барилгын ажил дуусаж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээсэн. Үлдсэн хоёр багц болох хоёрдугаар багц 72.26 хувь, дөрөвдүгээр багц 61.52 хувийн гүйцэтгэлтэй 253 хүн, 104 машин механизм техник хэрэгсэлтэй ажиллаж байна.
Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтийн хийгдэж буй нэмэлт хоёр эгнээ авто замын барилгын ажил 58.3 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна.
Тодруулбал,
Баруун аймаг руу салах тойрог уулзвараас Хар модот давааны ар хүртэлх нэгдүгээр багц 75.8 хувь, Хар модот давааны араас Урьхан хүртэлх хоёрдугаар багц 52 хувь, Урьханаас Сүмбэрийн уулзвар хүртэлх гуравдугаар багц 47.9 хувь, Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртэлх дөрөвдүгээр багц 53.4 хувь, Цайдамын хөндийгөөс Дарханы тойрог уулзвар хүртэлх тавдугаар багц 62.7 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм.
2023 онд төслийн хэмжээнд 907 хүн, 400 машин механизм ажиллаж өнөөдрийн байдлаар 109 км цементээр бэхжүүлсэн суурь, 32 км асфальтбетон хучилтын ажлыг хийлээ.
Зам, тээврийн хөгжлийн яамны зүгээс дээрх төслүүдийг гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний дагуу 2023 онд багтаан дуусгаж тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээхээр төлөвлөн ажиллаж байна.
Эх сурвалж: ЗТХЯ
Нийт сэтгэгдэл (0)