Инфляц

Бодлогын хүү

Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгийн хэрэглэгчид 4 хоног эрчим хүчээр хангагдах боломжгүй болжээ

Архангай аймгийн Хашаат сумын нутаг дэвсгэрт Хархорин сумаас 40 орчим км-т 110кВ-ын Хархорин-А,Б цахилгаан дамжуулах агаарын шугмын 679-683-р тулгуурууд унасан аваарийн нөхцөл байдал үүсээд байна. Хүчтэй салхи, усарахаг борооны нөлөөгөөр үүсэн тус гэмтлийг засварлахаар эхний ээлжийн бригадууд газар дээр нь ажиллаж эхэлсэн байна.

Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгийн хэрэглэгчид 3-4 хоног цахилгаан эрчим хүчээр хангагдах боломжгүй болж байна гэж Архангай аймгийн Засаг даргын тамгын газраас мэдээллээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.