Ази, Номхон далайн Уур амьсгалын үр нөлөөнд эмэгтэйчүүдийн манлайлал сэдэвт “Азийн хөгжлийн банкны Жендэрийн форум-2023” өнгөрсөн сарын 21-22-ны өдрүүдэд боллоо.
Тус форумд Имартын Захиргаа, хүний нөөц эрхэлсэн дэд захирал Э.Халиун илтгэл тавьж, эрчим хүч, дулааны хэмнэлттэй барилга байгууламж болон хайпермаркет барьж байсан туршлагаасаа хуваалцлаа. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зам талбай, нялх хүүхэдтэй ээж нарт зориулсан өрөөгөөр хангаж өгсөн талаар танилцуулав. Түүнчлэн хүний нөөцийн бодлого нь өндөр настан, жирэмсний амралтад байгаа эмэгтэйчүүдэд уян хатан ханддаг талаар хуваалцсан байна.
Уулзалтаар ногоон эдийн засагт эмэгтэйчүүдийн гүйцэтгэж болох хувиргах үүрэг, хувийн хэвшлийнхний удирдсан уур амьсгалын эсрэг үйл ажиллагаанд оруулах онцгой хувь нэмэр зэргийг онцолсон байна.
Мөн эмэгтэйчүүдийн дунд ногоон ур чадвар, манлайллыг хөгжүүлэх нь салбар даяар тогтвортой туршлагыг хэрхэн хөгжүүлэх, хувийн аж ахуйн нэгжүүд байгаль орчны сорилтод жендэрийн мэдрэмжтэй хандлагыг хэрхэн дэмжих талаар хэлэлцжээ.
Нийт сэтгэгдэл (0)