Инфляц

Бодлогын хүү

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хэрэгжиж буй ажлын талаар санал солилцлоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга А.Нарантуяатай уулзаж "Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хэрэгжиж буй ажлын талаар санал солилцлоо.

Мал эмнэлгийн ерөнхий газар нь "Хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар авах зарим арга хэмжээний тухай" УИХ-аас баталсан 36 дугаар тогтоолын 6 чиглэлд үүрэг хүлээн ажиллаж байна.

 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Хүнсний хувьсгал" үндэсний хөдөлгөөний хүрээнд Улсын Их Хурлын 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн чуулганы хуралдаанаар Мал, амьтны эрүүл мэндийн тухай, Үндэсний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлох, импортлоход ДМАЭМБ-ын "Газрын амьтны кодекс"-д заасны дагуу мал эмнэлэг баталгаажуулахаар боллоо.

Ингэснээр манай улс мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд гаргахад Олон улсын гэрчилгээ буюу баталгаа гаргах чиг үүрэгтэй болж буй юм.
 
Эх сурвалж: Мал эмнэлгийн ерөнхий газар

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.