Инфляц

Бодлогын хүү

БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвд сэтгэл засалч эмч ажиллаж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНСУ-д хийсэн албан айлчлалын үеэр хөндөгдсөн асуудлын нэг нь тус улсад ажиллаж, амьдарч буй монгол иргэдэд мэргэжлийн сэтгэл зүйн туслалцаа үзүүлэх нь нэн чухал гэдгийг онцолсон.

 
Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилгаар 2023 оны 12 дугаар сараас эхлэн ХНХЯ-ны харьяа БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвд мэргэжлийн сэтгэл засалч эмч томилогдон ажиллаж эхэллээ.
 
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн сэтгэл засалч эмч Б.Мөнх-Эрдэнэ БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд ганцаардалтын сэтгэл засал, танин мэдэхүйн сэтгэл засал, бүлгийн сэтгэл засал, донтолт, дасан зохицолтын хямралыг даван туулах гэх зэрэг сэтгэл зүйн бүхий л асуудлаар зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллана.
 
Иймд танд болон таны гэр бүл, найз нөхдөд сэтгэл зүй, сэтгэл заслын зөвлөгөө, эмчилгээ шаардлагатай бол манай төвд хандахыг урьж байна гэж БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвөөс мэдээллээ. 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.