Инфляц

Бодлогын хүү

ОБЕГ: Даргын зөвлөлийн ээлжит хуралдаан болж, холбогдох дүрэм, журмуудыг баталлаа

Тухайлбал, “Сум, галт хэрэгсэлтэй харьцах үеийн заавар”, “Өндрөөс аврах ажиллагаа зохион байгуулах заавар”, “Хуулийн этгээдийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөний хэрэгжилтийг шалгах хяналтын хуудас”, ОБЕГ-ын даргын 2017 оны А/323 дугаар тушаалаар батлагдсан “Гамшгаас хамгаалах иж бүрэн болон команд штабын сургууль, дадлага зохион байгуулах заавар”-т оруулсан нэмэлт, өөрчлөлт, “Гал түймэр унтраах, аврах анги, эрэн хайх, аврах анги, салбар, бүлгийн баримт бичиг баталгаажуулах тэмдэг хэрэглэх журам”-ын төсөлтэй тус тус танилцаж, эцэслэлээ.

Мөн энэ үеэр албаны nema.gov.mn сайтын шинэчлэл болон гамшиг, аюулт үзэгдэл ослын бүртгэл, мэдээллийн сан бүрдүүлэлт, хөгжүүлэлт, Онцгой байдлын байгууллагаас төрийн бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан арга хэмжээнүүдийн хэрэгжилтэд хийсэн дүн шинжилгээ үнэлгээний тайланг танилцуулсан гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.