Инфляц

Бодлогын хүү

ХХААХҮЯ: Сургалт, семинарт 80 гаруй албан хаагч хамрагдлаа

Монгол Улсын 2024 оны үр дүнд суурилсан хөгжлийн төлөвлөгөө, төсөвт тусгагдсан зорилтод үр дүнг хуваарилах нь сургалт, семинарыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБХХ-ийн хэрэгжүүлж буй Европын Холбооны санхүүжилттэй “Монгол Улсад ТХЗ-той уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төсөлтэй хамтран зохион байгуулав.

Энэхүү арга хэмжээний хүрээнд үр дүнд суурилсан арга зүйгээр боловсруулагдаж, батлагдсан 2024 оны улсын хөгжлийн төлөвлөгөө болон төсөвт тусгагдсан зорилтод үр дүнг яамны гүйцэтгэлийн төлөвлөгөө болон аймаг, нийслэлийн Засаг дарга нартай байгуулах үр дүнгийн гэрээнд хэрхэн хуваарилж тусгах арга зүйг боловсруулах анхны оролдлого хийгдэж байгаагаараа онцлогтой юм.

Мөн тус сургалтаар төлөвлөлт, гүйцэтгэлийн тайлагнал, хяналт-шинжилгээ, үнэлгээний чиглэлээр холбогдох төрийн байгууллагуудаас мэдээлэл өглөө.

Семинарт ХХААХҮЯ-ны бодлого төлөвлөлт, төрийн захиргаа удирдлагын газар болон бусад холбогдох газар, хэлтсүүдийн 80 гаруй албан хаагч хамрагдлаа гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.