Цагдаагийн газраас гэр бүл, хүүхдийн хүчирхийлэл, сургуулийн болон иргэдийн орчинд үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, цагдаа олон нийтийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, иргэний журамт үүргээ биелүүлж, идэвхи санаачилага гарган цагдаагийн байгууллагатай хамтран ажилласан иргэд, аж ахуй нэгж байгууллагуудыг “Манлайлагч хороо”, “Санаачилагатай хэсгийн ахлагч”, “Хариуцлага байгууллага”, “Шилдэг хүүхэд хамгаалагч”, “Нийгмийн төлөө иргэн”, “Шилдэг өсвөрийн сэргийлэгч бүлгэм”, “Онцлох сургууль” зэрэг шагналаар шагнаж “Өргөмжлөл” гардуулан урамшууллаа.
Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэд, аж ахуй нэгж байгууллагын оролцоонд тулгуурлаж, дүүргийн цагдаагийн газар, хэлтсийн үйл ажиллагаатай холбоотой өнөөгийн цаг үетэй нийцүүлсэн шинэлэг ажил, санал, санаачилга гаргаж гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд үргэлж дэмжиж, хамтран ажилладаг иргэн, аж ахуй нэгж байгууллага Та бүхэндээ баярлалаа.
ИРГЭНИЙ ОРОЛЦОО, ИРГЭДИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА
Нийт сэтгэгдэл (0)