Инфляц

Бодлогын хүү

Галт зэвсэг хамтран эзэмшигчээр бүртгүүлэхэд бүрдүүлэх материал

Галт зэвсэг хамтран эзэмшигчээр бүртгүүлэхэд бүрдүүлэх материалыг та бүхэнд хүргэе. 

Өргөдөл /ЦЕГ-ын бүртгэл хяналтын төвд гэж... хоёр тал хүсэлт бичиж Иргэний үнэмлэх, Галт зэвсгийн гэрчилгээ конандуулж нотариатаар батлуулсан байх/

Галт зэвсгийн гэрчилгээ хамтран эзэмших иргэн нь:

-2X3 хэмжээний зураг 3 хувь /одоо үеийн/

-Иргэний үнэмлэхийн хуулбар /эсвэл лавлагаа/

-Оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт /эсвэл лавлагаа/

-Галт зэвсэг ашиглахад харшлах өвчин, гэмтэл согоггүйг тодорхойлсон эрүүл мэндийн хуудас /харьяа дүүргийн эрүүл мэндийн төвөөс а/33 маягтын дагуу/

-Галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдсан гэрчилгээний хуулбар

ЦЕГ-ын цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн утас: 70190092

Эх сурвалж: ЦЕГ-ын Бүртгэл хяналтын төв

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.