Инфляц

Бодлогын хүү

Тусгай хамгаалалттай 16 газрын бүсийн сумдад техник хэрэгслийг олгож эхэллээ

Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс хоорондын хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд Германы Сэргээн Босголтын Зээлийн банкнаас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамтай хамтран хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслөөс баруун болон говийн бүсийн тусгай хамгаалалттай 16 газрын менежментийг сайжруулах, орчны бүсийн сумын иргэдийн тогтвортой амьжиргааг дэмжих зорилгоор өөрөө буулгагч болон бохир соруулах автомашиныг мөн тракторын иж бүрдлийн хамт буцалтгүй тусламжаар наймдугаар сарын 30-ны өдрөөс зүүн бүсээс олгож эхлээд байна.

 

Төсөл хэрэгжүүлэгч нэгжээс наймдугаар сарын 30, 31-ний өдрүүдэд Сүхбаатар аймгийн Дарьганга сум, Дарьгангын Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд, есдүгээр сарын 1, 2-ны өдрүүдэд Дорнод аймгийн Халх гол сум, Нөмрөгийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хүлээлгэн өгч гүйцэтгэгч МТ инженеринг компаниас аюулгүй ажиллагааны сургалтыг зохион байгууллаа гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.  

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.