Өвлийн улиралд халтиргаа гулгаа нэмэгдсэний улмаас гэмтэж бэртэн эмнэлгийн байгууллагад хандах иргэдийн тоо олширсон.
ГССҮТ-ийн Яаралтай тусламжийн тасагт гэхэд л халтиргаа гулгаанаас болж гэмтэж бэртэн эмчлүүлэхээр ирэгсдийн тоо хоногт 70-80 хүрдэг байна. Скай Хайпермаркет ХХК буюу Имартын хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд нийт 360 ажилтныхаа оролцоотойгоор ХАМТДАА ЦАС ЦЭВЭРЛЭЦГЭЭЕ! аяныг амжилттай зохион байгуулжээ.
Шинэ оны анхны сайн үйлсийн аянаа Имартынхан салбар дэлгүүрүүдтэйгээ ойр байрлах, олны хөл хөдөлгөөн ихтэй ‘‘Улсын Хоёрдугаар төв эмнэлэг’’, ‘‘Гэмтэл согог судлалын үндэсний төв’’, ‘‘Хавдар судлалын үндэсний төв’’ болон ‘‘Улсын Гуравдугаар төв эмнэлэг’’-ийн нийт 1800 мкв талбай, гадаа гудамжид дагтаршсан цас мөсийг цэвэрлэсэн байна.
ХАМТДАА ЦАС ЦЭВЭРЛЭЦГЭЭЕ!
Нийт сэтгэгдэл (0)