Инфляц

Бодлогын хүү

Чиг үүрэггүй чиг үүрэг өгөгч С.Бямбацогтод жинхэнэ чиг үүрэг хэрэгтэй байна, Ерөнхий сайд аа..

Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, бодлого төлөвлөх, дүн шинжилгээ хийх, үнэлэх, яам агентлаг болон аймаг нийслэлүүд чиг үүргээ хэрэгжүүлэхэд мэргэжлийн зөвлөгөө дэмжлэг үзүүлэх ёстой Ерөнхий сайдын “гал манагч” ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогтын олон “хүсэлдээ хөтлөгдсөн” үйлдэл чиг үүргийн дагуу ажлаа явуулж байгаа сайд, дарга удирдлагыг “залхааж” байгаа тухай яриа газар авч байна.

Уул уурхайн сайд нь хүртэл “Манайх уул уурхайн хоёр сайдтай боллоо. Одоо бүр аж үйлдвэрийн хоёр сайдтай боллоо. Төсөл сорчилно. ТӨК сорчилно” гэж егөөджээ. ТӨБЗГ-ын дарга нь ч мөн “Манайд мэдэгдэхгүйгээр төрийн өмчит үйлдвэрийн газар шинээр байгуулдаг сайдтай болсон” тухайгаа гайхаж хэлсэн байна.

Эрчис Монгол гээч төрийн мөнгөөр тоглож байгаа газраа яаралтай татан буулгаж, Ерөнхий сайдынхаа зорилгын дагуу төрийн мөнгийг хэмнэж, өөрийн чиг үүргийн дагуух ажлаа хийх ёстой байтал бүхий л салбар луу “хүсэл сэтгэлээ” жолоодож чадахгүй улайран дайрч байгаа Бямбацогт даргынхаа ажилд ЧИГ ҮҮРЭГ өгөх ёстой болжээ, Ерөнхий сайд аа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.