Инфляц

Бодлогын хүү

Хөгжлийн банкан дээр сандайлсан “сахал” гэх Т.Эрдэнэбилэг өрөө төл

Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчдийн нэг “сахал” гэх тодотголтой Т.Эрдэнэбилэг улстөр, бизнесийн том бүлэглэлийн “замыг заагч” болсоор удсан.

Хөгжлийн банкны үйл ажиллагаа хариуцсан захирал Ж.Эрхэмбаатар саяхан “Хөгжлийн банкны 2 том зээлдэгч байгаа. Жишээ нь Хөтөл, Кью Эс Си буюу Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр. Нийлбэр дүнгээрээ 500 гаруй тэрбум” гэж мэдэгдсэн.

Түүнийг энэ тухай ярихаас өмнөхөн АТГ-аас Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цемент, шохойн үйлдвэрүүдийн үйл ажиллагааг зогсоон битүүмжилжээ. Уг ажиллагаа сүүлийн үед шуугиан тарьж буй Хөгжлийн банкны зээлийн асуудалтай холбоотой аж.

Гэхдээ хамгийн их хэмжээний эрсдэлтэй зээлтэй нөхөрт хамгийн сүүлд арга хэмжээ аваад байгаа нь “сахал” Т.Эрдэнэбилэгийн нөлөө Хөгжлийн банканд шургалсан байдагтай холбоотой аж.

Тодруулбал түүний өмгөөлөгч Б.Мөнхбаатарын эхнэр Хөгжлийн банкны Эрсдэлийн газрын захирлаар ажиллаж байжээ. Тиймээс тус банкнаас авсан “сахал” Т.Эрдэнэбилэгийн зээл төлөгдөж байгаа эсэх, явц нь ямар байна гэдгийг хэн дуртай нь мэдэх боломжгүй явсаар иржээ. Тиймээс л саяхныг хүртэл энэ тухай баримтууд “цоожтой” байсан гэдгийг зарим эх сурвалж хэлж байгаа юм.

Тэгэхээр “сахал” Т.Эрдэнэбилэгийг Хөгжлийн банкан дээр сандайлчихсан гэхээс өөр тохирох тайлбар олдохгүй л болов уу.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (1)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
    • иргэд олон түмэн [103.153.141.86]

      Энэ хүнд үйлчилдэг хууль гэж байхуу?байх цаг ирэх бол уу?