АН-ынхан ОХУ-ыг Украин руу цэргийн тусгай ажиллагаа явуулж байгааг эрс эсэргүүцэж, үүнийгээ нэн даруй таслан зогсоохыг шаарджээ. Мэдээж ардчилсан улсын иргэд, улстөрийн хүчин ингэх нь тийм ч тохуутай хийгээд гайхах асуудал биш.
Гэхдээ цагтаа төрийн эрхийг барьж явсан Ардчилсан намын тухайд ингэж байгаа нь гадаад ертөнцөд танигдах бус монголчуудын анхаарлыг татах л үйлдэл болж үлдлээ. Ёстой л өөрийн толгой дээрх бухлыг харахгүй байж хүний толгой дээрх өвсийг харна гэгч болов.
АН-ын хувьд УИХ-д суудал, бүр бүлэгтэй сөрөг хүчин. Харамсалтай нь сөрөг хүчний үүргээ гүйцэтгэх байтугай намын дотоод асуудлаа ч шийдвэрлэж чадахгүй хоёр дахь жилтэйгээ золголоо. Намын дарга, бусад удирдлагууд нь хэн гэдэг нь тодорхойгүй. Улстөрийн хүрээнд бараг булшлагдах нь.
Нийт сэтгэгдэл (0)