Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан нарын гэм буруугийн шүүх хурал Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр /2022.02.28/ 10:00 цагт эхэлсэн.
Шүүх хуралдаан 22:00 цагт прокурорын яллах дүгнэлт танилцуулснаар завсарласан бөгөөд одоо хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Эргэн сануулахад, Д.Кёкүшюзанбатбаяр, түүний эхнэр Т.Баясгалан нар өөрсдийн болон хамаарал бүхий хүмүүсийнхээ нэр дээр байгуулсан хэд хэдэн компаниар дамжуулан, дархан цаазат Богд хан ууланд болон Яармагийн дэнжид их хэмжээний газар авч, зориулалтын дагуу ашиглаагүй, орон сууцны хороолол барьсан, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй болохыг тогтоосон байдаг.
Нийт сэтгэгдэл (0)