Д.Кёкүшюзанбатбаяр нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан өнөөдөр үргэлжилнэ. Тэдний гэм буруугийн шүүх хуралдаан 2 дугаар сарын 28-ны 10:00 цагт ХУД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн. Шүүх хуралдаан түр засварласан бөгөөд өнөөдөр ийнхүү 3 дахь өдрөө үргэлжилнэ.
Прокурорын байгууллагаас Д.Кёкүшюзанбатбаяр Н.Болормаа, Б.Цэрэндорж, Т.Баясгалан нарт Эрүүгийн хуулийн 17.3-2.2, 18.6-1-т зааснаар буюу мөнгө угаах, залилах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн яллах дүгнэлт үйлдэж Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байгаа билээ.
Нийт сэтгэгдэл (0)