Дулааны IY цахилгаан станцын 4 ажилтан өндөр хүчдэлд цохиулсан осол өчигдөр буюу 3 дугаар сарын 1-нд гарчээ.
“ТӨХК-ийн ажилтан хүчдэлд цохиулаад ухаан алдлаа” гэх дуудлагын дагуу Баянгол дүүргийн цагдаагийн II хэлтсээс очиж шалгасан байна.
Өндөр хүчдэлд цохиулсан дөрвөн ажилтны нэг нь эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан байжээ.
Хэргийг тус дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа аж.
Сэтгүүлч М.Амина
Нийт сэтгэгдэл (0)