Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны А/193 дугаар тушаалаар ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар тарвага агнахыг гурван жилийн хугацаанд хориглосон байдаг. Энэ нь тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, тарваганы тоо толгой, тархац нутгийн хэмжээг нэмэгдүүлэх зорилготой аж.
Гэтэл хөдөө орон нутгаас зорчин явж буй иргэд тарваганы тулам оруулж ирэх явдал зогсохгүй байгаа аж.
Үүнийг Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор оруулж ирсэн тарваганы 430 орчим туламны тооноос харж болно. Гэхдээ энэ нь 2021, 2023 оны эхээр оруулж ирсэн тоо гэлгийг хэлэх хэрэгтэй байх.
Мөн ихэнх нь Завхан, Ховд, Говь-Алтай, Архангай, Хөвсгөл, Увс аймгаас тээвэрлэсэн зөрчил байсан аж. Энэ нь зөрчил ихээр гарч буй аймагт тарваган тахал гарах өндөр эрсдэлтэй бүсэд хамаарагддаг байна.
Ийм мэргэжлийн хяналтын байгуулагаас Зөрчлийн тухай хуульд зааснаар агнасан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн үйлдэлд хариуцлага ногдуулах тул дайвар ачаа авахдаа шалгах байхыг анхааруулсан байна.
Нийт сэтгэгдэл (0)