Инфляц

Бодлогын хүү

Б.Батцэцэг: Харьковт байсан 15 оюутан өнөөдөр Польшийн хилээр орж ирснээр Украинаас бүх иргэнээ татаж авлаа

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулах үеэрээ Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Украин дахь иргэдээ татаж авсан талаараа мэдээллээ.

"Хоёрдугаар сарын 25-наас Монгол Улс Украин дахь иргэдээ татаж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар хүсэлт гаргасан иргэдээ бүгдийг нь татаж авлаа. Харьковт байсан 15 оюутан энэ мөчид Польш улсын хилээр орж ирж байна. 15 минутын өмнө Украинаас гарсан гэсэн үг. Нийт 58 иргэнийг Польшийн хилээр татаж авч эх оронд нь ирүүлэх ажиллагааг ГХЯ, Польш дахь Элчин сайдын яам амжилттай зохион байгууллаа" гэлээ.

Польш улсын хил нэвтэрсэн нийт иргэдээс 18 нь Монгол руу ниссэн, гурав нь Монголд ирсэн. Харин 15 нь Истамбулд байгаа. Маргааш эх орондоо ирнэ.

Киев хотоос хүсэлтээ гаргасан бүх иргэд ирсэн. Нэмээд иргэд эх орондоо ирэх хүсэлтээ өгч байна. Одоогоор Киев хотоос дахиад 3 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ гаргасан бөгөөд нэг нь Киргиз улсын иргэн юм. Эдгээр иргэнийг татаж авна" гэсэн юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.