Инфляц

Бодлогын хүү

“Шинэ сэргэлтийн бодлого” ба Эрдэнэбүрэнгийн станц

Эрдэнэбүрэнгийн УЦС-ын ажил наашилж ирэх дөрөвдүгээр сараас ажил нь эхлэхээр болов. Өнгөрөгч онд нүүлгэн шилжүүлэлтийн мөнгө төгрөгтэй холбоотойгоор эхэлсэн эл маргаан учир зүйгээ олж ийнхүү улсын ажил урагшлах нь.

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ажил эхэлснээр баруун 5 аймгийн цахилгаан эрчим хүчний асуудал  бүрэн шийдэгдэх бөгөөд 2027 оноос эхлэн 100 хувь сэргээгдэх эрчим хүчээр  хангагдана гэсэн тооцоолол бий.

Сэргээгдэх эрчим хүч бол яах аргагүй ирээдүй. Дэлхийн улс орнууд ч энэ эрчим хүчийг  сонирхож, хэрэглэж, түүн рүү хошуурч байгаа. Уг нь Эрдэнэбүрэнгийн 90 МВТ-ын усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх гэрээг 2021 оны 9 дүгээр сард байгуулсан ч өнөөдрийг хүртэл  нутгийн иргэдийн их бага  эсэргүүцэлтэй тулсан, цар тахлын үеийн эдийн засаг нөлөөлсөн зэргээс  ажил удааширсан нь ч бий.

Гэхдээ ирэх 4 дүгээр сарын 1-нээс барилга угсралтын ажлыг эхлүүлж  61 сарын хугацаанд барьж дуусгана гэж төлөвлөсөн.  Таван жил 1 сар гэдэг багагүй хугацаа. Гэхдээ Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хийгдэж буй энэ ажил Монгол Улсын эдийн засагт маш их ач холбогдолтой.

Усан цахилгаан станцуудын үйл ажиллагааны зардал нь  харьцангуй бага байдгаас гадна ашиглалтын хугацаа нь 50-100 жил бөгөөд цахилгаан үйлдвэрлэх шаардлагагүй тохиолдол хаажшаардлагатай үед дахин үйлдвэрлэж болдгоороо давуу талтай.

Мөн  байгаль экологийн хувьд  хог хаягдал үүсгэдэггүй, нүүрс түлдэг цахилгаан станцууд шиг  нүүрстөрөгчийн давхар исэл (CO2) шууд ялгаруулдаггүй. Тухайн бүс нутгийн агаарын чийгшлийн түвшинг нэмэгдүүлж, цаг уурын таатай нөхцөлийг бүрдүүлдэг байна. Нийгмийн талаас нь харахад ч ашигтай. Тухайлбал орон нутгийн иргэдэд шинэ ажлын байр бий болгох, найдвартай цахилгаан эрчим хүчний эх үүсвэртэй болсноор тухай бүс нутагт зам, барилга, гүүр барих зэргээр дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх, иргэдэд жижиг бизнес эрхлэх, томоохон үйлдвэруурхайнуудын үйл ажиллагаагаа хэвийн явуулах таатай нөхцөл  бүрдүүлнэ гэх зэргээр цааш тоочиж болно.

Ямартай ч Эрдэнэбүрэнгийн УЦС-ын ажлыг ийнхүү эхлүүлэхээр болоо. Энэ бол “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хийж буй түүхэн бас маш том ажил яах аргагүй мөн.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
5 0 1 0 0 0

Нийт сэтгэгдэл (1)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
    • Зочин [103.153.141.86]

      Эгийн голын усан цахилгаан станцыг бас барих ёстой!!!!