НҮБ-ын Ерөнхий Ассамблей ОХУ Украинд халдан довтолсныг нэн даруй зогсоох асуудлаар санал хураалт зохион байгууллаа. Санал хураалтад Ерөнхий Ассамблейн 193 гишүүн орны төлөөлөгч оролцсоноос 141 нь дэмжиж, 35 улс түдгэлзсэн байна. Харин Беларусь, Сири, Хойд Солонгос, Эритрей, ОХУ эсэргүүцжээ. Мөн Азейрбайжан, Гвиней, Узбекистан зэрэг 11 улс санал хураалтад оролцохоос татгалзсан байна. Манай улсын хувьд түдгэлзсэн байр суурь илэрхийллээ.
Нийт сэтгэгдэл (0)