Инфляц

Бодлогын хүү

Нуурын мөс цөмөрснөөс живсэн машиныг гаргажээ

Онцгой байдлын албанд Ховд аймгийн Дөргөн сумын Өгөөмөр багийн “Далайн нуур” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 100 км, сумын төв/-д Дөргөн нуурын мөсөн дээр зорчиж явсан ачааны автомашин мөс цөмөрч, суусан тухай дуудлага гуравдугаар сарын 2-ны 08:37 цагт иржээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах, ангийн алба хаагчид 100 км замыг туулан очиж, тус сумаас Дөргөн нуурыг чиглэж явсан иргэн Э /56 настай, эрэгтэй/-ийн “Бонго Пронтэр” загварын ачааны автомашин нуурын мөсөнд цөмөрч, живсэн байсныг татан гаргажээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.