Инфляц

Бодлогын хүү

Гавьяатуудын шүүх хурал үргэлжилнэ

Гавьяатуудын шүүх хурал өчигдөр 22:00 цагт завсарласан. Өнөөдөртэй ийнхүү 4 дэх өдрөө үргэлжлэх бөгөөд  тэднийг Эрүүгийн цагдаагийн албанаас шалгаж, өөрсдийн болон хамаарал бүхий хүмүүсийнхээ нэр дээр байгуулсан хэд хэдэн компаниар дамжуулан, дархан цаазат Богд хан ууланд болон Яармагийн дэнжид их хэмжээний газар авч, зориулалтын дагуу ашиглаагүй, орон сууцны хороолол барьсан, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй болохыг тогтоосон байдаг.

Гавьяат тамирчин Д. Кёкүшюзанбатбаяр, гавьяат жүжигчин, дуучин Т.Баясгалан нарын гэм буруугийн шүүх хурал өнгөрсөн сарын 28-нд АУД, СХД-ийн эрүүгийн  хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн билээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
2 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.