Инфляц

Бодлогын хүү

Шинээр 323 тохиолдол бүртгэгдэж 1 хүн нас баржээ

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт халдварын 323 шинэ тохиолдол батлагдсан байна.

Тэдгээрийн

  • 169 нь Улаанбаатарт
  • 154 нь орон нутагт бүртгэгджээ. 

Харин орон нутгаас хамгийн олон буюу нийт 19 тохиолдол Өмнөговь аймагт батлагдсан бол 4 аймагт халдвар бүртгэгдээгүй байна.

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 1 хүн нас барж энэ өвчнөөр эндэгсдийн тоо 2100 болсон байна.

Өнөөдрийн байдлаар халдварын улмаас 2104 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас

  • 533 хүний биеийн байдал хөнгөн
  • 1374 хүн хүндэвтэр
  • 169 хүн хүнд  нэн хүнд оноштой 
  • 28 хүн нэн хүнд байгаа  ба 6602 хүн гэрийн буюу Өрхийн эрүүл мэндийн төвийн хяналтанд  байгаа юм байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.