Инфляц

Бодлогын хүү

Хүн амины хоёр хэрэг гарчээ

Нийслэлд өчигдөр буюу гуравдугаар сарын 3-нд хүн амины хоёр хэрэг гарчээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт гаднын нөлөөтэй нас барсан эрэгтэйн цогцос олджээ. Цагдаагийнхан хэргийг шалгахад, 64 настай эрэгтэй Э гэгч нь тухайн 51 настай иргэнийг хутгалж, амь насыг нь хөнөөгөөд хэргийн газраас зугтсан байсныг өнгөрсөн шөнө яаралтай эрэн сурвалжилж, саатуулсан байна.

Мөн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр “Дрийм плаза” хотхонд хүн өөрийгөө хутгалсан байна гэх  дуудлага ирснийг шалгахад, 32 настай эрэгтэй С гэгч нь талийгаачтэй архидан согтуурсан үедээ муудалцаж, амь насыг нь хохироосон хэргээ нуун далдлахыг завдсан байжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
1 0 4 1 0 0

Нийт сэтгэгдэл (1)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
    • Зочин [103.153.141.86]

      teneg humuus arhi uuhaar buur l teneg uildel gargana medeej