Онцгой байдлын албанд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, 48/А дугаар байрны 6 орцны 5 дугаар давхрын тагт дээрээс хүн үсэрч болзошгүй байна гэсэн дуудлага 03.09-ний өдрийн 00:19 цагт иржээ. Дуудлагын дагуу Аврах 105 дугаар ангийн алба хаагчид очиход иргэн С /21 настай, эрэгтэй, гэр бүлийн маргаантай/ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тагтан дээрээс үсэрч болзошгүй байсныг ярилцлага хийснээр эсэн мэнд буулгаж, тус дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн байна.
Нийт сэтгэгдэл (0)