Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст өчигдөр зам тээврийн ослын 115 дуудлага хүлээн авсны 34 нь ослын шинжтэй, 96 нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил байна.
Мөн бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас зургаан хүн гэмтэж, бэртсэний хоёр нь хүүхэд. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт хоёр хүний амь нас хохирчээ.
Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 217 зөрчил илрүүлсний 155 нь нийслэлд, 62 нь орон нутагт бүртгэгдэж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр ирсэн дуудлага мэдээллийг урьд оны мөн үетэй харьцуулахад 33.3 хувиар, гэмтсэн хүний тоо 75 хувиар буурсан байна. Энэ өдөр согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодсон зөрчил 55.7 хувиар өсжээ.
Нийт сэтгэгдэл (0)