Засгийн газрын ээлжит хуралдаанаар Хөгжлийн банкинд 2016 онд хийсэн хяналт шалгалтын Ажлын хэсгийн дүгнэлтийг нууцаас гаргажээ. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.НЯМБААТАР:
-Зөрчлийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар мэдээлэл өгье. Зөрчлийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар таван жилийн хугацаанд судалж байна. Зөрчлийн хуулийг торгодог хууль гэдэг ойлголт нийгэмд байгаа.
Харин энэхүү өөрчлөлтөөр төрийн шалган туслах чиг үүргийг тодорхой болгоно. Ирэх пүрэв гарагт хуулийн төслийн хүрээнд Соёлын төв өргөөнд хэлэлцүүлэг зохион байгуулна.
Мөн Зөрчил шалган шийдвэрлэх хуулийг уялдуулж оруулж байна. Цахимаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хэрхэн явуулах вэ. Зөрчил шалган шийдвэрлэх байгууллагад прокурорын байгууллага цахимаар хяналт тавьдаг байя. Эцэст нь шүүхээр ордог Зөрчлийн хэргийг эрүүгийн хэргээр тусгайлан оруулах саналтай байна.
Түүнчлэн өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар 2016 онд Хөгжлийн банкинд хийсэн Засгийн газрын ажлын хэсгийн шалгалтын дүнг олон нийтэд ил болголоо. Энэ тухай саналыг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр ирүүлсэн бөгөөд тухайн үед Ажлын хэсгийг ахалж байсан. Энэ хугацаанд ямар ажлууд замхарсныг ил тод болгохыг хүсч байна. 130 хуудас материал ил болно. Тодорхой эх үүсвэрийг татан төвлөрүүлсэн мөнгийг зээл болгон гаргасан юм бэ, ямар зээл авсан эздийг хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн юм, зургаан жилийн хугацаанд зээлийн асуудал хэрхэн шийдвэрлэж, өр төлбөр барагдсан бэ гэдэг дэлгэрэнгүй дүгнэлт гарсан юм.
Хөгжлийн банктай холбоотой зарим аж ахуйн нэгжийн хэргүүдийг цагдаагийн байгууллагад шалгаж байна. Албан тушаалтантай холбоотой хэргийг АТГ шалгаж байгаа. 130 хуудас материалын 119 дахь хуудсаас эхлээд ажлын хэсгийн санал гарч ирсэн. Нэг их наяд төгрөгийн зээлийн хугацаа хэтэрсэн байна, үүнийг сунгаад явж байгаа гэх мэт бүх талаас нь дүгнэсэн юм билээ. Дараа дараагийн Хөгжлийн банкны удирдлагууд өмнөх алдааг нь үргэлжлүүлсэн юм билээ.
Нийт сэтгэгдэл (0)