Тээврийн цагдаагийн албанаас Мартын 8-ны баярын өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил нэмэгдсэн талаар мэдээллээ.
Тодруулбал энэ өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодсон зөрчил 55.7 хувиар өссөн байна.
Илрүүлсэн нийт 217 зөрчлийн 155 нийслэлд, 62 орон нутагт бүртгэгдсэн бөгөөд хуулийн дагуу хариуцлага тооцжээ.
Нийт сэтгэгдэл (0)