Инфляц

Бодлогын хүү

Сийлбэртэй гэр авах гээд залилуулжээ

Цахим орчинд залилах гэмт хэрэг өсч байгаа талаар мэргэжлийн байгууллагууд анхааруулсаар байгаа. Тэгвэл “Улаанбаатар хотоос сийлбэртэй гэр захиалгаар нийлүүлнэ” гэсний дагуу 80 настай ахмадууд тэтгэврийн зээл авч мөнгийг нь урьдчилан шилжүүлж залилуулсан байна.

Буурлуудыг залилсан гэмт этгээдийг цагдаагийн байгууллага эрэн сурвалжилж тогтоосон бөгөөд Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газарт мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж, тус дүүрэг дэх Прокурорын газарт хэргийг нэгтгэн шалгаж байгаа аж.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.