Инфляц

Бодлогын хүү

Ерөнхий сайд Монголын үйлдвэрчний эвлэлтэй хамтарч ажиллана

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй өнөөдөр буюу 3 дугаар сарын 10-нд Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбат тэргүүтэй төлөөлөгчид уулзлаа.

Тэдний уулзалтын зорилго нь ард иргэдийн эрүүл, аюулгүй ажлын байр, амьдралын чанарыг сайжруулахад төрийн оролцоо чухал байгааг анхааруулж, Ерөнхий сайдаас дэмжлэг авах байв.

МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбат Төрийн үйлчилгээний 1-3 шатлалаар цалинждаг ажилтуудад хамаарагдах хуульд өөрчлөлт хийх, Халамжаас хөдөлмөрт шилжихдээ дундаж цалин хөлсийг 2 дахин нэмэгдүүлэх, Нийгмийн даатгалын шинэчлэл, Засгийн газрын орон сууцны хөтөлбөрт боловсрол, эрүүл мэнд, төрийн үйлчилгээний ажилтнуудыг түлхүү хамруулах, Зээлийн хүүг 1 оронтой тоонд оруулах, Ажилчдад хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөр нэвтрүүлэх зэрэг олон асуудлыг хөндсөн байна.

Мөн Нийгмийн түншлэлийг хангах Засгийн газрын 370 дугаар тогтоолын хэрэгжилтийг сайжруулах чиглэлээр шийдвэр гаргах түвшинд ажил олгогчдын оролцоог нэмэгдүүлэх, ажлын байрны баталгааг хангах, ажлын байр бий болгох саналыг ч  дэвшүүлжээ.

Харин Ерөнхий сайдын зүгээс “Цалин хөлс, нийгмийн хамгааллын чиглэлд ҮЭ-ийн холбоотой хамтран ажиллахад бэлэн.  Засгийн газрын 370 дугаар тогтоолыг дараагийн хуралдаанд оруулж, түншлэлийн хүрээнд хийсэн ажлыг тайлангаар авч байх, түншлэлийг хөгжүүлэхэд өөрийн зүгээс бүх арга хэмжээг авна...

Цалин хөлс нэмэгдүүлэх, орон сууцжуулах хөтөлбөрт бага цалинтай ажилтнууд, жирийн иргэдийг хамруулахад анхаарч ажиллана... ҮЭБ-аас дэвшүүлж буй санал санаачлагыг дэмжиж ажиллана” гэжээ.

Эх сурвалж: МҮЭБ

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.