Инфляц

Бодлогын хүү

Замын-Үүдийнхэн Засгийн газарт шаардлага хүргүүлнэ гэв

ЗТХЯ-ны удирдлагуудын алдаатай бодлого төлөвлөлтийн улмаас Дорноговь аймгийн Замын-Үүд сумынхан цар тахалтай зэрэгцэн амьдарч буй энэ үед хэцүүдэж, ёстой л модоо барих дээрээ тулсан байна. Тийм дээ ч өнөөдөр нийслэлд ирж хэвлэлийн хурал зарлан байгаа байдлыг төр засаг, яам тамгын газрын удирдлагуудын сонорт хүргэж байна.

Тэдний зүгээс “Замын-Үүдэд 5000 машин хятад руу гарах гээд дугаарлаж буй. Үүний 3300 нь иргэд, 1000 гаруй нь компанийн нэр дээр бүртгэлтэй. Гэвч муу нэрийг тээвэрчид үүрч байна.

Товчхондоо бол 1 бүлэглэл гарч ирээд Монгол Улсын тээврийн асуудлыг шийдэж байна. Чингэлэг тээврийн үйл ажиллагаа бол жолооч, тээвэрчдийн орлогыг булаах оролдлого. Өдөрт гурван компанийн 50 машинаар чингэлэг тээвэрлэж байгаа. Тэр гурван компани л Замын-Үүд дэх иргэдийн ажлыг булааж  амьдралыг нь бусниулж байна. Тэгээд ч 8 аоногт 300 задгай машинаар зөөчих ачааг 21 хоногт 50 машинаар зөөж ачаа тээврийн эргэлт улам удааширч үнэ нь ч нэмэгдэж байна. Тэр 1 чингэлэг ачаа нь задгай тэвшний тал ачаа шүү дээ.

Мөн шилжүүлгийн ачааг цэргүүдээр хийлгэж, 0 цэгээс гаалийн терминал хүртэлх ачааны машиныг цэргийн хүмүүсээр жолоодуулж байгаа иргэдийг зээлээ төлж чадахгүйд хүргэж  зарим гэр бүлийг салахад ч нөлөөлж байна.

Тэг цэгээс ложистикийн төв рүү зөөх ажлыг Хятадын гурван компани хийж буй.

Нэг чингэлэг ачаа 70 м.куб болно. Нэг м.куб нь 1500 юаньтай тэнцэнэ. Ингэхээр нэг чингэлэг ачаа нийт 150 мянган юань буюу 47.2 сая төгрөг болно. Хятад улс руу 44 хоногт 93 тэрбум төгрөг урсчихлаа. Иймд задгай тээврээ үргэлжлүүлэх шаардлагыг Засгийн газарт хүргүүлнэ” гэв.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.