Инфляц

Бодлогын хүү

Хөгжлийн банканд 78 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийжээ

Монгол Улсын Хөгжлийн банкнаас олгосон зээлийн багц, эргэн төлөлтийн мэдээллийг 2022 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн байдлаар шинэчлэн мэдээлж байгаа билээ.

Олон нийтэд зээлийн мэдээллийг хүргэсэн 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш буюу өнөөдрийг хүртэлх 48 хоногийн хугацаанд нийт  78,824,445,439 /далан найман тэрбум найман зуун хорин дөрвөн сая дөрвөн зуун дөчин таван мянга дөрвөн зуун гучин ес/ төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгдээд байгаа аж.

Зээлийн ангиллаар авч үзвэл:

  • хэвийн зээлдэгчийн ангилал дахь зээлийн эргэн төлөлт 15,455,163,264 төгрөг, анхаарал хандуулах ангиллын зээлийн эргэн төлөлт 47,230,269,226 төгрөг,
  • чанаргүй зээлийн ангиллын зээлийн эргэн төлөлт 16,139,012,949 төгрөг
  • тус тус төлөгдөөд байна.

Эх сурвалж: Хөгжлийн банк

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.