Инфляц

Бодлогын хүү

Багш нар сайдыгаа шүүмжлэв

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр  сайн ажилласан багш их цалин авч муу ажилласан багш бага цалин авна гэсэн юм. Энэ нь олны уур бухимдлыг төрүүлэв бололтой.

Гэхдээ сайд хэлэхдээ “Багш нарын цалингийн доод жишиг дээшилж байна. Цалингийн доод жишиг дээшилж байгаа учраас үүн дээрээ үндэслэсэн үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоог нэвтрүүлнэ. Ажилласан жилээсээ хамаарч суурь цалингаасаа нэмэгдлээ бодуулна. Нэг жил ажилласан багш 20 жил ажилласан багштай ижил цалин авахгүй” гэсэн юм.

Харин багш нар "Хүний хөдөлмөрийг сайн, муу гэж дүгнэх нь өрөөсгөл. Салбарын сайдын амнаас ийм үг гарлаа” гэж буруутгаж  байгаа бол эцэг эхчүүдийн зүгээс "зөв зүйтэй" гэж дүгнээд эхэлсэн байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.