Онцгой байдлын албанд Төв аймгийн Лүн суманд хүн алга болсон тухай дуудлага иржээ. Тодруулбал тус сумын Өгөөмөр багийн “Бор хөндий гэдэг газарт малчин Г, /гэр бүлийн маргаантай/ 03.10-ны өдрийн 17:00 цагийн орчимд гэрээсээ гараад сураггүй болсон тухай 22:32 цагт мэдэгджээ.
Тус аймгийн Лүн сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, Цагдаагийн хэсгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхний хамт 23:02 цагт тус газрын зүг хөдөлгөөн үйлдэн 00:05 цагт очиж, малчин Г/28 настай, эмэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг тус сумын Өгөөмөр багийн “Бор хөндий” гэдэг газарт 10 км-ийн тойрогт зохион байгуулан ажиллаж байна.
Мөн энэ сарын 8-нд ирсэн Хөвсгөл аймаг, Түнэл сумын Навчилтай багийн “Улаагчийн-Өвөр” гэдэг газар мотоциклоор зорчиж явсан 2 хүн сураггүй болсон тухай дуудлагын дагуу эрлийн ажиллагааг үргэлжлүүлсээр байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын 8 алба хаагчид, орон нутгийн иргэд, ар гэрийнхний хамт иргэн Л /29 настай, эрэгтэй/, Б /27 настай, эрэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг 09:00 цагаас эхлэн 2 бүлэгт хуваагдаж, 1 дүгээр бүлэг “Эг”-ийн голд “Улаагчийн-Өвөр” гэдэг газраас зүүн хойд зүгт 120 метрт 13 удаагийн шумбалт хийж, 2 дугаар бүлэг тус газар 10 км-ийн тойрогт зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 19:56 цагт түр зогсоосон. 03.11-ний өдрийн 09:00 цагт дахин эхлүүлсэн.
Нийт сэтгэгдэл (0)