Онцгой байдлын албанд Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, “Центр-Апартмент”-ын байрны 1 дүгээр орцонд утаа ихтэй байна гэсэн дуудлага 06:03 цагт иржээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 06:11 цагт очиход тус байрны гражид иргэн М-ын “Тоёота Хайландэр”, М-ын “Исузу-Элф”, А-ын “Тоёота-Камри” загварын суудлын автомашин тус тус шатаж байсныг 30 минут ажиллан унтраасан байна. Мөн утаажилтын бүсээс 21 иргэнийг гаргажээ.
Нийт сэтгэгдэл (0)