Инфляц

Бодлогын хүү

Гадаад өр нэг тэрбум ам доллараар зузаарчээ

Улсын нийт гадаад өр өмнөх оноос 1 тэрбум ам.доллароор өссөнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн байна. Тэдний мэдээснээр улсын нийт гадаад өр 2021 онд 33.2 тэрбум ам.доллар болж, өмнөх оноос 1 тэрбум ам.доллар буюу 3.2 хувиар өсч, өмнөх улирлаас 129.3 сая ам.доллар буюу 0.4 хувиар буурсан байна.

Улсын нийт гадаад өр өсөхөд: 

  • Шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг 866.3 сая ам.доллар буюу 7.6 хувь
  • Төв банкных 342.1 сая ам.доллар буюу 15.4 хувь
  • Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх 19.9 сая ам.доллар 1.2 хувиар тус тус нэмэгдсэн нь нөлөөлсөн байна.

Дашрамд дурдахад өнгөрсөн жил улсын нийт гадаад өр зөвхөн энэ оны эхний хагаст гэхэд  33 тэрбум ам.доллар болсон нь 2020 оноос 2.1 тэрбум буюу 7 хувиар нэмэгдэж байсан байна.

 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 1 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.