Сонирхогчдын аварга шалгаруулах шатрын тэмцээн болон оролцогчдод зориулсан шатрын хичээлтэй өдөрлөгийг Ням гарагт буюу 3 дугаар сарын 13-нд зохион байгуулах гэж байна.
Стейниц Монголын Шатрын Академиас зохион байгуулах тус тэмцээнд эрэгтэй, эмэгтэй ангилал тус тус бүр 30 нийт 60 оролцогчоос 5 байр шалгаруулах ажээ.
“Play chess-drink coffee” өдөрлөгт багтсан үйл ажиллагаа болон цагийн хуваарийг танилцуулж байна.
08:45 - 09:45 цагт
Дэлхийн шатрын холбооны мастер Мөнхбаяр багшийн Мастер хичээлтэй. Супер тамирчдын тоглолт дээр шатрын гараа, дунд үе, төгсгөл, мэргэжлийн тамирчингийн харах өнцөг зэргийг, менежментийн ойлголттой хамтад тайлбарлан хүргэнэ. /Тэмцээний өмнө нь орж байгаа тамирчдад чанартай тоглолт гаргах үндэс болно/
10:00 - 16:00 цагт
Тэмцээний үе. 1 өрөг 15 минут 10 секундын цагийн хяналттай. /5 минутын түргэн тоглолт хийж байснаас илүү чанартай, тархи ачаалж өгнө/
Өрөг тус бүр 10-15 минутын шатрын хүүний төгсгөлийн хичээл мөн сэтгэлзүйн зөвлөмжийн яриаг хийнэ.
16:30 - 17:30 цагт
Тэргүүн байранд орсон 1 хүний 7 өрөг дээр шинжилгээ, тайлбар хаалтан дээр хийж тэргүүн байраасаа суралцах зарчмаар явах ба мөн алдааг засаж өгнө.
Нийт сэтгэгдэл (0)