Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсэг 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хуралдаж, ажлын хэсгээс олонхын санал авсан Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнд нэр дэвшигч С.Дондов, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшигч Я.Цэлмэн нарыг Хууль зүйн байнгын хороонд танилцууллаа. Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2022 оны 04 дүгээр сарын 12-ны хуралдаанаар нэр дэвшигчтэй хийх томилгооны сонсголыг 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр зохион байгуулахаар шийдвэрлэлээ.
Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн тайлантай дараах холбоосоор танилцана уу.
- С.Дондов
- Я.Цэлмэн
Томилгооны сонсгол явуулахтай холбогдуулан иргэд, олон нийт нэр дэвшигчдийн мэдээлэлтэй танилцаж, сонирхож буй асуулт, санал, хүсэлтээ ажлын хэсгийн 51-267155 утсаар болон galsanbatb@parliament.mn хаягаар ирүүлэх бөгөөд томилгооны сонсголд оролцох хүсэлтэй иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллага, олон нийтийн байгууллага “Томилгооны сонсголд оролцогчийн бүртгэлийн хуудас”-ыг бөглөж 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 17.00 цагаас өмнө galsanbatb@parliament.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.
Хууль зүйн байнгын хорооны Ажлын алба
Нийт сэтгэгдэл (0)