Инфляц

Бодлогын хүү

Дэлхийн банк: Монгол Улсын эдийн засаг 2022 онд 2.5 хувиар өсөх төлөвтэй

Сангийн сайд Б.Жавхлан Олон Улсын Валютын Сан, Дэлхийн банкны хаврын уулзалтын үеэр Азийн хөгжлийн банкны дэд Ерөнхийлөгчтэй эдийн засгийн нөхцөл байдлын талаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр Сангийн сайд Б.Жавхлан БНХАУ-тай худалдааны гол боомтууд хаагдсаны зэрэгцээ ОХУ, Украины нөхцөл байдлаас шалтгаалж Монгол Улсын төлбөрийн тэнцэл, инфляцад дарамт учирч, эдийн засгийн өсөлтийн төлөвт сөрөг үр дагавар бий болж байгааг онцолсон байна.

Эдгээр шалтгааны улмаас Дэлхийн банк Монгол Улсын эдийн засгийн 2022 оны өсөлтийн төсөөллөө бууруулж, 2.5 хувь болгосон юм.

Мөн эдийн засагт тулгамдаж буй эрсдэлүүдийн талаар тайландаа дурджээ. Тухайлбал: төсвийн алдагдал батлагдсан хэмжээнээс өндөр байхаар байна.

Эдийн засгийн өсөлт сул, мөн тэтгэврийн зардал нэмэгдэхийг харгалзан үзвэл батлагдсан төсөв дэх төсвийн үзүүлэлтүүдийг хэт өөдрөгөөр тооцоолсон гэж үзжээ. Цаашлаад төсвийн алдагдал нэмэгдэхээр байна.

Түүнчлэн дэлхийн санхүүгийн зах зээлээс эх үүсвэр татах нөхцөл чангарч, гадаад өрийн томоохон төлбөр хийх хугацаа ойртсоноор урсгал тэнцлийн алдагдал 2023 он дуустал өндөр байхаар байгаа аж. Хилийн боомтуудын саатал 2022 оны эцэст арилснаар экспорт сэргэх ч урсгал төлбөрийн тэнцлийн алдагдал 2022 онд дотоодын нийт бүтээгдэхүүний 15.6 хувьд хүрч өсөх төлөвтэй байна.

Монгол Улс 2022-2023 онд 1.5 тэрбум ам.долларын гадаад бондын эргэн төлөлт хийнэ. Хэдий тийм боловч дэлхийн санхүүгийн захаас эх үүсвэр татах нөхцөл чангарсан нь гадаад секторын дарамтыг даамжруулж, бондыг дахин санхүүжүүлэхэд хүндрэл учруулж болзошгүйг анхааруулж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.